card

Төмөр зам

ДЭД БҮТЭЦ

           2010 оны 6-р сард Монгол Улсын Парламент “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ыг баталж, төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, томоохон уул уурхайн ордуудыг ашиглах, тус ордуудаас бүтээгдэхүүн экспортлох зорилгоор ойролцоогоор 5600 км төмөр замын сүлжээг хэд хэдэн үе шаттайгаар бариж байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

        Манай компани нь сүүлийн 3 жилийн хугацаанд Монголын шинэ цагийн төмөр замын бүтээн байгуулалтанд гар бие оролцсоор ирлээ. Дээр дурдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогоос гадна  “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050” зэрэгт тусгасан нийгэм эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий төмөр замын төслүүдийн ТЭЗУС, ТЭЗҮ болон Нарийвчилсан ажлын зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэж байна. Өнөөг хүртэл бид нийт 2000 орчим км төмөр замын сүлжээг бий болгож төлөвлөхөд хувь нэмрээ оруулж ажилласан туршлагатай.

 

 

.