"Халдварт өвчин судлалын үндэсний төв"2
НИЙГМИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖЗахиалагч: Барилга, хот байгуулалтын яам
Байршил: Төв аймгийн, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, "Хөшигийн хөндий"
Зориулалт: Эмнэлгийн барилга
Хамрах талбай: 20 га
Үзүүлэлт: 6 давхар, 21 блок
Хүчин чадал: 600 ортой эмнэлэг
Огноо: 2022 он
Шинээр барих “Халдварт өвчин судлалын үндэсний төв-2” нь Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Энэхүү төслийн хувьд, Халдварт Өвчин Судлалын эмнэлгийн барилга байгууламжийг нэгдсэн цогцолбор байдлаар шийдэж буйгаараа дэлхийд анхдагч юм.
Төслийн төлөвлөлтийн хувьд нийт талбай болох 20 га эдэлбэр газрын 26992,77м2/ талбайд барилгажилт хийхээр төлөвлөсөн. Ингэснээр нийт эдэлбэр газрын:
13,49%-д барилга байгууламж,
9,64%-д авто зам,
4,75%-д явган хүний зам талбай,
64,85%-д ногоон байгууламж,
392 ширхэг авто зогсоол байхаар тус тус төлөвлөсөн.