card

Мал эмнэлэгийн газрын захиргааны барилга

НИЙГМИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

Байршил: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум
Зориулалт: Мал эмнэлэгийн газрын захиргааны барилга

Объектын хүчин чадал
Огноо: 2018
Баригдсан эсэх:

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 1071м2 талбайд  "Мал эмнэлэгийн газрын захиргааны барилга"-ыг  төлөвлөсөн. Энэхүү барилга нь 15.0м х18.0м -ийн хэмжээтэй 3 давхар, доороо зоорьтой. Зоорийн давхартаа 4 машины зогсоол, засвар үйлчилгээ сэлбэгийн агуулах, эд материалын агуулах зэрэг өрөөнүүдтэй, 1-р давхартаа мал амьтны эрүүл мэндийн албаны мэргэжилтнүүдийн өрөө, мал амьтны эрүүл мэндийн албаны дарга, улсын байцаагч нар, номын сан, артутгал халдваргүйжүүлж, тусгаарлах өрөө зэрэг үндсэн өрөөнүүдтэй, 2-р давхартаа захиргаа санхүүгийн албаны мэргэжилтнүүд, захиргаа санхүүгийн албаны дарга, газрын дарга, уулзалтын өрөө, нарийн бичиг, ажилчдын амралтын өрөө, бялдаржуулах өрөө зэрэг үндсэн өрөөнүүдтэй, 3-р давхартаа 120-150 хүний багтаамжтай хурал сургалтын өрөө, цайны өрөө зэрэг үндсэн өрөөнүүдтэй байхаар төлөвлөсөн. 1071 м2 эдэлбэр газрын 467м2-д барилгажуулсан хэдийч уг барилга нь Говь-Алтай аймгийн мал эмнэлэгийн газрын 8570м2 талбай бүхий хашаан дотор цуг байршиж байгаа тул гадна тохижилт, зам талбай, барилгын орц гарцыг хашаан доторх бусад барилгуудтай нь уялдуулан төлөвлөснөөрөө гадна талбайн хувьд давуу болж чадсан.