Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах
ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭБайршил: ХУД, 12-р хороо
Зориулалт: Инженерийн шугам сүлжээ
Объектын хүчин чадал: 43,39га газарт шинэ суурьшлын бүс байгуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дулааны эх үүсвэрийн ТЭЗҮ
Захиалагч: НОСК
Огноо: 2019
Төсөл нь 3 үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хэрэгжилтийн эхний ээлжийн 43.39 га талбайд манай компани инженерийн шугам сүлжээгээр хангах, эх үүсвэрийг шийдэх, эх үүсвэрүүдээс инженерийн шугам сүлжээг уг суурьшлын бүсрүү татаж оруулах ажлын зураг, төслийг боловсруулж байна.
Шинэ суурьшлын бүсийн ачаалал хоногт 2000 м3 цэвэр ус хэрэглээтэй байхаар тооцоолж 1000м3-ийн 2ш усан санг байршуулж эх үүсвэрийг Нисэхийн цэвэр усны усан сангийн дэргэдэх цэвэр усны насосын станцын хүчин чадлыг тооцооны дагуу нэмэгдүүлэн өргөтгөж, гарах талын ф400мм-ийн шугамаас шинээр хос ф300 мм–ийн салбар шугам татаж хангахаар төлөвлөсөн. Төлөвлөж буй шугамын урт 5,35км.
Одоо байгаа 110/35/10кВ-ын Буянт ухаа дэд станцын цахилгаан дамжуулах агаарын шугамаас тэжээл авч шинэ хорооллыг цахилгаанаар хангах дэд өртөө байгуулна. Төлөвлөж буй шугамын урт – 6.25 км. Бохир усыг татан зайлуулах 2ш насос станцыг байгуулж, 400мм-ийн диаметртэй салбар шугам татаж холбон нисэхийн 20000 м3 хоног хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийн хүлээн авах санд нийлүүлнэ. Төлөвлөж буй бохир усны шугамын урт – 2.6 км. Нисэхийн хойно байрлах КШТ 379-н хүрээний S-C 1-150-3 худгаас төлөвлөж буй суурьшлын бүс хүртэл 110 мм-н 4 яндантай сувагчлал хийж, сувагчлалыг 1.0-1.2 метрийн гүнд суурилуулна. Төлөвлөж буй холбооны сувагчлалын шугамын урт 3,9 км юм.