card

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр

НИЙГМИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

Байршил: БЗД 10-р хороо
Зориулалт: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр
Объектын хүчин чадал: 1 ээлжинд 40 хүн
Захиалагч: Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Нийслэлийн цагдаагийн газар
Огноо: 2019
Баригдсан эсэх:

Барилга нь тэнхлэгээрээ 2621.3 м2, шалны талбайгаараа 2343 м2 байхаар 2 давхар төмөр бетон каракасан хийцлэл бүхий барилга байхаар төлөвлөгдсөн. Байрлагчдыг тохь тухтай, аюулгүй байлгах нөхцөлийг бүрдүүлж, байрлах өрөө тасалгааруу орох хонгилуудад давхар хаалт хийж тусгаарласан. Эрэгтэй эмэгтэй үйлчлүүлэгч, гэр бүлээрээ ирсэн үйлчлүүлэгч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгч нарын байх өрөө тасалгааг мөн ангилан өөр өөр жигүүрт байрлуулж, тухайн жигүүр бүрт ариун цэврийн өрөө, халуун усны өрөөг төлөвлөсөн. Мөн 107 дуудлагын өрөө, сэтгэл зүйч, сэтгэл заслын өрөө, охид эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөө, эмчилгээний өрөө, номын сан, өсвөр настнуудад зориулсан амьдрах ухааны сургалтын өрөө, бялдаржуулах өрөө, тоглоомын өрөө, гал тогоо, хооллох тэнхим зэрэг шаардлагатай бүх өрөө тасалгаануудыг багтаасан. Нийт эдэлбэр газрын 38,26 хувьд ногоон байгууламж, 6,3 хувьд авто зогсоол, 31,92 хувьд барилгажих талбай, үлдсэн 23,52 хувьд боржин хучилттай талбай, барилгын хаяавч, явган зам, тоглоомын талбайг тус тус төлөвлөсөн.