card

БЗДүүргийн 9-р хороо 640 хүүхдийн сургууль

НИЙГМИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

Байршил: БЗД 9-хороо
Зориулалт: Сургууль
Объектын хүчин чадал: 640 хүүхэд
Захиалагч: НХОГ
Огноо: 2019
Баригдсан эсэх:

Сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 56,9х51,8м хэмжээтэй 4 орцтой, зоорьтой 4-н давхар төмөр бетон каракасан бүтээцтэй байхаар төлөвлөсөн.

Дотор төлөвлөлт хийхдээ тухайн сургууль баригдаж буй газрын хэвгий налуу 5-6м уналттай байсан тул зоорийн давхар нэмж төлөвлөх шаардлагатай болсон ба тус давхарт биеийн тамир спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжит анги танхимуудыг нэмж төлөвлөсөн. Мөн хоёр талдаа анги, өрөө тэнхимүүдтэй байгаа тул нормын дагуу рекреац бүхий өргөн коридорыг төлөвлөснөөрөө давуу талтай. Барилгын дотор төлөвлөлтөд шилэн гэгээвч /фонар/ хийж нэгдүгээр давхрын вестибулд өвөл ургах ногоон байгууламжийг бий болгосон. Ингэснээр дээврээс нарны тусгал орж ирэх ба дулаан улиралд гэгээвч /фонар/-ийн цонхийг онгойлгож агаарын солилцоо явуулж болох юм.