Сингапурт баригдах Avenue South Residences хэмээх дэлхийн хамгийн өдөр орон сууцны зураг төслийн ажлыг ADDP Architects компаний дуусган угсралтын ажил эхлүүлэхэд бэлэн болсноо зарлалаа. Уг барилгыг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд 56 давхар хоёр цамхаг нь "Сингапурын хамгийн ногоон гудамжнуудын нэг" болох ажээ.
Сингапурт төвтэй ADDP Architects компаниас зохион бүтээсэн уг төсөл нь 56 давхар, хоёр угсармал цамхаг болон 5 жижиг хэмжээний барилгаас бүрдэх бөгөөд олон архитектурын туршлага, ур чадвар шингэсэн хотын өв соёлыг хадгалсан футурист үзэмжтэй, экологийн хувьд ухаалаг орчин үеийн орон сууцыг нэвтрүүлж байна.
Нийт талбайн зөвхөн 20%-д нь барилга баригдах бөгөөд үлдсэн 80% нь гаднах бүтээн байгуулалт, ногоон талбай байхаар шийдсэн нь тус төслийн онцлог юм. Мөн хоёр цамхаг нь дотроо ногоон байгууламжтай байхаар шийдэж өгснөөр энэхүү барилга нь байгальд ээлтэй, экологийн хувьд маш өндөр ач холбогдолтойгоос гадна оршин суугчдын эрүүл мэндэ тустай хэмээн үзэж байгаа ажээ.
Avenue South Residents төслийн бас нэгэн онцлог бол барилгын аль ч давхараас гадна талбай гайхалтай харагдах бөгөөд барилгын өнгө нь байгалийн өнгийг агуулсан дулаахан мэдрэмж төрүүлэхээр байх юм байна. .
Нөгөө талаар энэхүү угсармал барилга нь хотын ногоон орон зайг нэмэх, эрүүл, байгальд ээлтэй байдлыг бий болгохын тулд Avenue South Residences-н урд хэсэгт төмөр зам явдаг байхаар шийджээ.
Эх сурвалж: https://www.archdaily.com/