Минимал интерьерт тохирох япон хэв шинж

Сүүлийн хэдэн жил хүн төрөлхтөн амьдарч буй орчноо аль болох минимал буюу энгийн байлгах хүсэлтэй болсон. Минимал хэв маяг нь элдэв чимглэлгүй хэрнээ амьдарч буй орчноо тав тухтай, цэвэрхэнээс гадна уужуу том мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс энэ удаад та бүхэнд минимал интерьерт төгс зохицсон япон хэв маягаас танилцуулая. Та бүхэн ч бас гэртээ туршаад үзээрэй.

Гулсдаг хаалга

Тиймээ энэ бол үнэхээр чухал. Хаалга онгойлгож хаах зай хэрэггүй. Хаалгаа хажуу тийш нь гулсаж онгойдогоор шидэх нь өрөөний зай болон чимэглэлд хамгийн чухал нөлөөтэй.

Модон хээ болон оруулга

Өрөөний тохижилтод дулаахан хирнээ тохилог, зөөлөн уур амьсгал бүрдүүлдэг зүйл бол модон хээ. Зөвхөн модон эдлэл гэж бодолгүй шал, тааз, ханандаа хүртэл тусгаж өгөх боломжтой. 

Япон маягийн үүдний хэсэг

Япон гэлтгүй ер нь Азийн ихэнх орнуудад үүдний хэсэг нь шаттай өгсөж орохоор байрладаг. Энэ нь үүдний хэсгээс тоос шороо орохгүй мөн гутлаа тайлж өмсөхөд амар байхаар шийдэгдсэн аж.


Намхан тавилга

Японы ихэнх интерьер шийдэлд сандал буйдан байхгүй дэрээр орлуулсан байдаг хэдий ч шаардлагатай тавилгуудыг нь намхан байхаар шийддэг ажээ. Ингэснээр өрөөг илүү уужим өндөр мэт санагдуулдаг гэнэ. Ихэвчлэн цайвар өнгийн эсвэл модон тавилга сонгохыг зөвлөдөг ч донж нь таарсан байгалийн бараан өнгө нь өрөөг илүү тухтай харагдуулдаг байна. 

Байгалийн гэрэл

Минималист дизайн, уужим орон зай нь Японы гэлтгүй дэлхийн интерьерт зонхилж байгаа бөгөөд энэхүү дизайны гоо зүйд хүрэх нэг арга бол байгалийн гэрэлтүүлгийг ашиглах явдал юм. Байгалийн гэрэлтүүлэг нь биднийг илүү бүтээмжтэй, аз жаргалтай, тайван байлгахад тусалдаг болох нь судалгаагаар нотлогдсон. Боломжтой бол гэрлийн гэрэлтүүлэг, өргөн цонхыг багтаахыг хичээгээрэй, хүнд хэлбэрийн хөшигнөөс татгалзаарай. Хэрэв нарны гэрэл бага санагдаж байвал том цонхноос гадна төстэй өнгөтэй гэрлээр орлуулах боломжтой. 

Чулуун цэцэрлэг

Японд маш хүндэтгэлтэй ханддаг хүний гараар бүтээгдсэн, байгалийн тэнцвэржүүлэх гоо зүйн нэг хэсэг зүйл бий. Японы интерьерт модноос гадна бас нэг түгээмэл ашигладаг зүйл бол чулуун цэцэрлэгүүд юм. Хад чулуун цэцэрлэг нь ихэвчлэн чулуулаг, усны шинж чанар, элс, хайрга болон зарим ногоон байгууламжаас бүрддэг. Тэд байгалийн мөн чанарыг дууриах зорилготой байсан ба оршихуйн утга учрыг эргэцүүлэн бодоход чиглэсэн байдлыг орчиндоо мэдрүүлж байдаг.

Сүрэл дэвсгэр

Татами шал буюу сүрэл дэвсгэр гэж нэрлэгддэг энэхүү дэвсгэрийг Японы өмнөд хэсэгт ургадаг сүлжсэн igusa-аар хийдэг. Японы уламжлалт байшингууд зуны улиралд сэрүүн, өвлийн улиралд дулаахан байдаг тул паркетан шалан дээрээ давхарлан тавиул илүү тохиромжтой. Шинэхэн татами өрөөнд тавьсны дараагаар шинэ өвс ногоотой үнэр өрөөгөөр тарж сэтгэлийг тайвшруулдаг. Дулаахан сэрүүхнээс гадна өрөөнд өөрийн гэсэн донжийг нэмж өгдөг тул сүүлийн үед дэлхий нийтээрээ хэрэглэх болсон.

Та бүхэн бидний дурьдсан энэхүү санаануудыг баяжуулан дэлгэрүүлж өөрсдийн амьдарч буй орчноо тохижуулж үзээрэй. Амжилт хүсье.