Манай “UDCGroup” ХХКомпаний хамт олны зүгээс Ковид-19 цар тахлын аюул дэлхийд нүүрлээд байгаа энэ цаг үед “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-д Монгол улсыг маань энэ аюулт өвчнөөс хамгаалж байгаад сэтгэлийн талархал илэрхийлэн 1,000,000 төгрөгийн мөнгөн хандивыг өглөө.
Тус хандивыг хүлээн авсан Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг: "Монголын залуус үнэхээр мундаг болсон байна. Энэ хугацаанд зөндөө хандив ирлээ. Залуус боловсролтой эх орноо гэсэн сэтгэлтэй байгаа нь харагдаж байна. Та бүхний энэ хийж буй сайн үйлс дэлгэрч, та бүхэн ч бас эрүүл байж улс нийгэмдээ илүү ихийг хийж бүтээгээрэй." гэсэн ерөөлийн үгээр биднийг үдсэн юм.
Мөн тэрээр: "Амны хаалт зүүж, гараа угааж ариутган хувийн ариун цэврийг сахиж эхэлснээр бусад халдварт өвчин 15%-р буурсан үзүүлэлт байна. Иймд хүмүүсийг энэ ариун цэврээ сахих үйлдлээ зөвхөн энэ удаад ингээд хэрэгжүүлээд дуусах биш амьдралдаа хэвшил болгоосой гэж хүсэж байна." гэлээ.