УВС АЙМГИЙН УЛААНГОМ СУМЫН ГЭР ХОРООЛЛЫН ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

“Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом сумын 4,5,6,7,11-р багийн гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах төслийн зураг, төсвийг манай компани хийж гүйцэтгэлээ. Тус ажлын хүрээнд ухаалаг худгийг 6 байршилд шинээр байршуулж, 7 хуучин худгийг засварласан бөгөөд төв хэсэгт бохир усны системд нэг өргөх станц байгуулсан. Мөн 7 ус дулаан дамжуулах төвийг шинээр барьж мөн тооны ус дулаан дамжуулах төвийг засварлаж үйл ажиллагааг нь сайжруулах болсон. Шинээр хийгдэх холбооны сувагчлалын урт нь 10070м, үл нэвтрэх сувгийн урт 14249м, бохирын шугамын урт нь 15364м юм.

Батлагдсан трассын дагуу газар чөлөөлөлтийн асуудал, хөрсний ус ихтэй байгаа зэрэг шаардлагуудыг үндэслэн боломжтой хэсэгт нэвтрэх  суваг /хонгил/, бусад хэсгүүдэд үл нэвтрэх суваг төлөвлөсөн. Энэ төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд ээлтэй, оршин суугчдын орон нутагтаа ая тухтай амьдрах боломж бүрдэх юм.