Ховд аймгийн Жаргалант суманд Улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 225 хүүхдийн багтаамжтай “Цэцэрлэгийн цогцолбор” барилга 2019 оны 11 сарын 29-нд нээлтээ хийлээ. Тус цэцэрлэгийн зураг, төсвийг БСШУСЯ-ны захиалгаар манай компани хийж гүйцэтгэлээ. Цэцэрлэгийн цогцолбор барилгын нээлтэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Барилга нь 2-5 насны 150 хүүхэд, 1,2-2 насны 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд хоёр барилга хоорондоо хүзүүвчээр холбогдохоор төлөвлөгдсөн. Цогцолбор барилга ашиглалтад орсноор Жаргалант сумын Наран, Рашаант багийн 1200 гаруй өрхийн хүүхэд багачууд ая тухтай орчинд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших нөхцөл бүрдэж байгаа юм. Үүний зэрэгцээ орон нутагт 20 гаруй ажлын байр шинээр бий болж байна.