Project management Institute Mongolia chapter буюу Төслийн удирдлагын институцийн Монгол дахь салбарын талаар товч мэдээллийг хүргэж байна.
Тус байгууллагыг 2012 онд сайн дурынхан хүсэл эрмэлзлээрээ нэгдэн байгуулж байжээ. 2013 онд Олон Улсын Төслийн Удирдлагын Институтээс албан ёсны зөвшөөрлөө авч, 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Аливаа төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэлхий нийтэд ашиглаж буй арга барилыг Монголд нэвтрүүлэх, Төслийн менежментийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэдний ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд подкаст, онлайн нийтлэл, уулзалт, сургалт зэрэг төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг.
PMI Mongolia Chapter нь Төслийн Мэргэшсэн Удирдагчийн (PMP) зэрэг олгох сургалт явуулдаг Монгол дахь цорын ганц албан ёсны байгууллага юм.
Одоогийн байдлаар PMI Mongolia chapter-д төслийн удирдлагын сертификат эзэмшсэн 50 гаруй мэргэжилтэн Монголд бий.
Мөн тус байгууллага 150 гаруй гишүүнтэй. Гишүүдийн тоо жил бүр 30 гаруй хувиар тогтмол нэмэгдэж, энэ чиглэлээр мэргэшин ажиллах залуусын оролцоо улам бүр өссөөр байна.
PMP зэргийн талаар мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Тэгвэл PMI Mongolia chapter байгууллага барилгын салбарт ямар хамаатай вэ?
Аливаа барилгын зураг төслийг гаргаж, хэрэгжүүлэхэд томоохон баг ажиллана. Тухайн баг хэрхэн ажиллах нь түүнийг удирдаж байгаа төслийн удирдагчаас шууд хамаарна. Тиймээс барилгын салбарынхан өөрсдийгөө хөгжүүлж, мэргэжлийн өндөр түвшинд, цэгцтэй, үр бүтээлтэй ажиллахын тулд Мэргэшсэн төслийн удирдагчаар сурч, сертификат авах нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.
"UDC" группийн хоёр инженер Мэргэшсэн төслийн удирдагч зэрэгтэй.
Тодруулбал, Барилга бүтээцийн мэргэшсэн инженер Т.Анулсар өнгөрөгч 2023 оны зургаадугаар сард, Барилга бүтээцийн Зөвлөх инженер Б.Адилбиш энэ сард Олон улсын төслийн удирдлагын институтээс PMP буюу Мэргэшсэн төслийн удирдагч зэргийн сертификатаа гардан авсан юм.