Орон сууц аль дүүрэгт хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?

Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хотод орон сууцны үнэ ямар байгааг дүүрэг тус бүрээр нь гаргажээ. 

Аравдугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар өссөн байна. Тухайлбал, хуучин орон сууцынх 14.7 хувиар, шинэ орон сууцынх 11 хувиар өсжээ.

Харин дүүрэг тус бүрээр нь авч үзвэл,

  • Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууц нэг м.кв нь 5 сая 140 мянган төгрөг, шинэ нь 4 сая 960 мянган төгрөг,
  • Чингэлтэй дүүрэгт хуучин орон сууц нэг м.кв нь 4 сая 720 мянган төгрөг, шинэ нь 4 сая 810 мянган төгрөг,
  • Баянзүрх дүүрэгт хуучин орон сууц нэг м.кв нь 3 сая 720 мянган төгрөг, шинэ нь 4 сая 350 мянган төгрөг,
  • Сонгинохайрхан дүүрэгт хуучин орон сууц нэг м.кв нь 2 сая 890 мянган төгрөг, шинэ нь 3 сая 110 мянган төгрөг,
  • Баянгол дүүүрэгт хуучин орон сууц нэг м.кв нь 3 сая 580 мянган төгрөг, шинэ нь 4 сая 220 мянган төгрөг,
  • Хан-Уул дүүрэгт хуучин орон сууц нэг м.кв нь 4 сая 570 мянган төгрөг, шинэ нь 4 сая 640 мянган төгрөгийн дундаж үнэтэй байна.