Барилгын салбарт өнөөдрийн байдлаар Барилга угсралтын 4275, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах 854, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл эрхэлж буй 160, Барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж буй 337 аж ахуйн нэгж, байгууллага "Тусгай зөвшөөрөл"-ийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авахад гарч буй хүндрэлийг арилгах зорилгоор "Тусгай зөвшөөрөл – Өөрчлөлт шинэчлэлт 2024” Oлон нийтийн хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон “Монголын барилгын үндэсний Ассоциаци” ТББ, Барилгын хөгжлийн төв хамтран зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийн үеэр "Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Батсүх барилгын тусгай зөвшөөрөл олголтын талаар дараах байх суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Анх удаа барилгын зөвшөөрөл авах гэж байгаа бол заавал бага төвөгшилтэйг өгдөг биш, хэн чадвартайд нь тухайн барилгын зөвшөөрлийг өгдөг болох хэрэгтэй. Мөн ажилтнуудаас нь заавал нийгмийн даатгалын шимтгэл 1-3 сар төлсөн байх ёстой гэж шаарддаг. Ингэх ямар ч шаардлагагүй. ХАБ-ын ажилтан нь 124 цагийн сургалтад суусан байх ёстой, инженер суурьтай байх ёстой зэрэг шаардлагыг ч тавьдаг. Эдгээр нь амьдралд нийцэхгүй. Тэгэхээр хууль дүрэмдээ өөрчлөлт оруулж, амьдралд нийцэхгүй энэ олон шаардлагуудыг болиулах хэрэгтэй" хэмээн хэлсэн юм.

Хэлэлцүүлгээр тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар олон талын саналыг сонсож, хэлэлцсэн. Оролцогчид дараах асуудлуудад голлох байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Үүнд,

-Зөвшөөрлийн тухай хууль шинэчлэгдэн хэрэгжсэн тул Барилгын тухай хууль, БҮАТЗ-ийн журамд өөрчлөлт оруулах,

-БҮАТЗ-ийг шатлалгүй шаардлага хангасан ААНБ-д олгодог болгох,

-ХАБЭА ажилтан барлщилгын инженер техникийн ажилтан суурьтай байхыг хасах, цаашид Барилгын ХАБЭА ажилтан бэлтгэдэг болох,

-Бусад салбарын болон гаададын мэргэшлийн зэргийг Монгол Улсын барилгын салбарын мэргэшлийн зэрэгт дүйцүүлэн тооцох,

-Тусгай зөвшөөрөл эзэмшигч ААНБ№ын гүйцэтгэх удирдлага мэргэжлийн биш бол Барилгын менежмент сургалтын 3 багц сургалтад хамруулах,

-ИТА шилжилт хөдөлгөөн, ААНБ-ын тайлан хүлээн авах үйл ажиллагааг ТББ-д шилжүүлэх,

-БҮАТЗ-ийн программ хангамжийг шинэчлэн сайжруулах, гэрчилгээ, гэрээг цахимаар олгодог болгох,

-Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журам зөрчигчдөд хариуцлага тооцох тогтолцоог бий болгож хуулийн хэрэгжилтийг хангах тухай сэдвээр хэлэлцлээ.

 

Эх сурвалж: Монголын барилгын үндэсний ассоциаци