Жавар тачигнасан өвлийн сарууд хаяанд ирсэн энэ үед хүн бүрийн санаа зовнидог асуудал нь хэрхэн дулаан өвөлжих вэ гэдэг байдаг. Тиймээс байшингийн дулаан алдагдлаа хэмжих хялбар аргыг хүргэж байна.
Мэдээж дулаан алдагдлыг зориулалтын багажаар хэмжиж болно. Хэрэв танд багаж байхгүй бол өөрийн мэдрэмжээр мэдэх боломжтой юм.
Байшингийн дотор хана буюу өрөө хоорондыг тусгаарлаж байгаа хана дулааны алдагдалгүй байдаг. Тиймээс өрөө хоорондыг тусгаарлаж байгаа хананд нэг гараа тавиад, гадна хананд нөгөө гараад тавиад үзээрэй. Хэрэв гадна хана илүү хүйтэн байвал ханаараа дулаан алдаж байна гэсэн үг.
Энэ маягаар хана, шалаараа дулаан алдаж буй эсэхийг ч мэдэх боломжтой.