Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны наймдугаар сарын 20-ний өдрийн "Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг шинэчлэн батлах тухай" 21 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Барилгын инженер-геологи, геотехникийн ажлын жишиг үнэлгээ" /БД 81-117-24/ барилгын дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн, 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталлаа.
Хот төлөвлөлтийн болон бүх төрлийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах мөн суурь судалгаанд зориулагдсан инженер-геологи, геотехникийн судалгааны шинжилгээний ажлын үнийг тооцох, төсөв зохиоход энэ нормыг жишиг болгон хэрэглэнэ.
www.mcis.gov.mn цахим мэдээллийн системээс дэлгэрэнгүйг үзэх боломжтой.
Эх сурвалж: Барилгын хөгжлийн төв