PMP® зэрэг гэж юу вэ?

PMP® (Project management professional) буюу Мэргэшсэн төслийн удирдагч зэргийн тухай товч мэдээллийг хүргэж байна. 

Уг зэргийг Олон Улсын Төслийн Удирдлагын Институт (PMI)-ээс төслийн удирдлагын нэгдсэн стандартыг практикт ашиглах чадвар эзэмшсэнийг баталгаажуулж төслийн менежерүүдэд олгодог. PMP зэргийг авсан хүн эрх зүй, онол, практикийн хувьд дэлхийн аль ч улсад төслийн менежрээр ажиллах  бүрэн боломжтой.  

 

PMP® зэрэг олгох шалгалтыг өгөхөд дараах шаардлагыг хангасан байх ёстой.

Тодруулбал, 

  • Бакалаврын зэрэг эзэмшсэн байх,
  • Төслийн удирдлагатай холбоотой 4500 цагийн ажил хийсэн туршлагатай байх,
  • Төслийн удирдлагын албан ёсны сургалтын төвийн 35 цагийн сургалтад хамрагдсан байх шаардлагатай.

Манай улсад одоогоор зөвхөн “Пи Эм Ай Монголиа Чаптер” ТББ энэхүү албан ёсны кредит олгодог сургалтыг зохион байгуулж байна.

Сануулахад, "UDC" группийн Барилга бүтээцийн мэргэшсэн инженер Т.Анулсар өнгөрөгч 2023 оны зургаадугаар сард, Барилга бүтээцийн Зөвлөх инженер Б.Адилбиш энэ сард Олон улсын төслийн удирдлагын институтээс PMP буюу Мэргэшсэн төслийн удирдагч зэргийн сертификатаа гардан авсан юм.