"UDC" группийн Барилга бүтээцийн Зөвлөх инженер Б.Адилбиш Олон улсын төслийн удирдлагын институтээс PMP буюу Мэргэшсэн төслийн удирдагч зэргийн сертификатаа гардан авлаа. 

Манай компанийн ажилтан Б.Адилбиш нь зөвлөх үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, хот төлөвлөлт, томоохон бүтээн байгуулалт зэрэг олон салбарт чухал үүрэг гүйцэтгэн ажилласаар буй арвин туршлагатай мэргэжилтэн юм.

Тэрбээр "UDC" группт Барилга бүтээцийн Зөвлөх инженерээр ажиллахын зэрэгцээ “Ричвелл Инженеринг”, “Мон-Энержи Консалт” зэрэг компаниудад Зөвлөх инженер, "Ремакс Топ брокер" оффист үл хөдлөх эд хөрөнгийн агентаар ажилладаг. Өмнө нь “Таванбогд Холдингс” ХХК-д Барилга, худалдан авалт хариуцсан захирал, “Оюу Толгой” ХХК-д Төслийн инженер, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Төслийн нэгжид Төслийн менежер, “М Си Эс Проперти” ХХК-д Төслийн удирдах инженер, “Өрх” ХХК-д Зураг төслийн инженер зэрэг албан тушаалыг хашиж байсан юм.

Түүний ажилласан төслүүдээс дурдвал,

  • 2024 онд хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлгийн NURA төвийн Зайсан салбарын барилгын төсөл,
  • 2023 онд Оюу толгойн далд уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилга, байгууламжийн төсөл,
  • 2019~2023 онуудад Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн 6 шинэ дэд төвийн төсөл,
  • 2016~2019 онуудад Оюу толгойн далд уурхайн Чухал барилга байгууламжийн төсөл,
  • 2012~2015 онуудад Асем вилла хотхон, Будда Виста орон сууцны цогцолбор,
  • Шангри-Ла цогцолбор зэрэг төслүүдэд ажилласан туршлагатай.